Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх түр журам”, Аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/492 тоот захирамж, Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоол буюу Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа болон Ковидын эмнэлэгт эмчлэгдэж байгаа нийт 100 хүүхдэд дархлаа дэмжих багц бүтээгдэхүүн олгох ажлыг зохион байгууллаа.


?>

